Д.Болд: Намайг уучлаарай чамайг сонгоогүйд


“The Voice of Mongolia” шоуны “battle үргэлжилсээр байна. Шоуны хамгийн чансаатай оролцогчдыг нэг дор багтаасан шүүгч Д.Болдын хувьд өчигдөр /2018.04.01/ тун хэцүүхэн сонголтуудтай тулгарсан юм. Төрийн соёрхолт, нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал тус шоунд оролцож шүүгч Д.Болдын багт орсон.

Харин түүний өрсөлдөгч СУИС-ийн оюутан, өсөх ирээдүйтэй жүжигчин С.Идэрмаа байлаа. Тэд littliе mix хамтлагийн “Shout out to my ex” дууг дуулсан юм. Шүүгч Д.Болдын зүгээс оролцогчдынхоо нуугдмал байгаа чанарыг ил гаргах үүднээс энэ дууг сонгосон гэж байв.

Ж.Ариунжаргал, С.Идэрмаа нарыг дуулж дууссаны дараа шүүгч Д.Болд сонголт хийх хүндхэн үетэй нүүр тулсан юм. Шүүгчийн сонголтоор Ж.Ариунжаргал тэмцээнийг цааш үргэлжлүүлэхээр боллоо. Харин С.Идэрмаа хасагдсан гэж гомдоллолгүй “Ямар ч шийдвэр гаргасан би тэр шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Миний хамгийн хоргодож байгаа зүйл гэвэл миний баг хамт олон байлаа. Их халуун дотно орчныг бид бүрдүүлж чадсан” хэмээн ухаалгаар хариулсан юм.

Шүүгч Д.Болдын хувьд үзэсгэлэнтэй, авьяаслаг хоёр оролцогчоос сонголт хийх тун хэцүү байсан нь ойлгомжтой. Мөн тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан С.Идэрмаагаас ийн уучлалт гуйжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.