Цаг агаарын мэдээ


УЛААНБААТАРТ 1-3 ХЭМ ХҮЙТЭН

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.

Баруун болон төвийн аймгуудын өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 1-3 градус хүйтэн байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.