ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХОЁР ХҮҮХДЭЭ ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ИРГЭДЭЭС ТУСЛАМЖ ХҮСЧЭЭ


Хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхдээ эмчлүүлэхийн тулд ард иргэдээс тусламж хүсч байгаа Өлгий сумын зургадугаар багийн иргэн С.Ермек, А.Серикгүл нарт туслах аяныг Баян-Өлгий аймгийн хэсэг залуус фейсбүүк орчноор өрнүүлээд байна.

Эднийх гурван хүүхэдтэй. Том хүү Е.Бахберген /10 настай/, охин Е.Арна /7 настай/ нар ховор тохиолддог мэдрэлийн гаралтай "ДЦП доод парапанцис" өвчтэйг бөгөөд явж чаддаггүй, одоо эцэг эхийнхээ байнгын асаргаанд байдаг байна. Е.Бахбергений хувьд гурван нас хүртлээ эсэн мэнд өсөн торниж хөлд орсон боловч ийнхүү өвчин тусаж тэргэнцэрт суужээ. Эцэг эх нь түүнийг 2013, 2015 онуудад Улаанбаатар хотноо эмчлүүлсэн ч үр дүн гараагүй гэнэ. Харин охин Х.Арнагийн хувьд төрөлхийн суумгай, хэлгүй хүүхэд ажээ.
Иймд залуу гэр бүл дээрх төрлийн өвчнийг эмчилдэг Казахстаны Улсын Алматы хотын "MAKSAT Мед" анагаах ухааны төвд хандсан байна. Казахстаны талаас хүүхдүүдийг тус төвд эмчлүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн бөгөөд эмчилгээний зардалд 45 орчим сая төгрөг шаардагдах ажээ. С.Ермек, А.Серикгүл нар ажилгүй байгаа бөгөөд хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ард иргэдээс тусламж хүсчээ. Тэдэнд одоогоор хандивын таван сая төгрөг цуглараад байгаа аж.

 

Ө.Нурболат

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.