ВЕНЕСУЭЛД СААТУУЛАХ БАЙРАНД ГАЛ ГАРСНЫ УЛМААС 68 ХҮН АМИА АЛДЖЭЭ


Венесуэлийн Карабобо мужийн Валенсиа хотын цагдаагийн газрын саатуулах байранд лхагва гарагт буюу өчигдөр гал гарч, эмх замбараагүй байдал үүссэний улмаас 68 хүн амиа алджээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, саатуулах байрнаас хүмүүс гарахыг оролдон гудас шатааснаар гал гарч эхэлсэн бололтой. Энэ хэргийг мөрдөн шалгаж байна гэж тус улсын ерөнхий прокурор Тарек Сааб мэдэгджээ.

Галын талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсны дараа амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн цагдаагийн газрын саатуулах байрны гадна цуглаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Цагдаа нар цугласан хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацжээ.

Амь үрэгдсэн хүмүүсийн дунд саатуулагдсан хүмүүсийг эргэхээр очоод байсан хүүхэд эмэгтэйчүүд байсан гэсэн мэдээлэл байна.
Г.Доржханд

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.