ОРОСЫН ДИПЛОМАТЧДЫГ СИЭТЛ ХОТЫГ ИРЭХ САРЫН СҮҮЛЭЭР ОРХИН ЯВАХЫГ ШААРДЖЭЭ


АНУ-ын Сиэтл хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын ажилтнуудыг тус хотыг ирэх сарын 25 гэхэд орхин явахыг шаардсан хэмээн Сиэтл дэх Оросын консулын зөвлөх Халит Айсин мэдэгджээ.

“Энэ сарын 26-наас эхлэн иргэдийг хүлээн авахаа зогсоосон. Харин энэ сарын 30-н хүртэл бэлэн болсон паспортуудыг олгоно. Паспортын материал бүрдүүлэх тухай өргөдлөө өгөхийн зэрэгцээ паспорт явуулах тухай өргөдөл өгсөн иргэдийн бэлэн болсон паспортыг шуудангаар явуулна” хэмээн тус консулын газрын цахим хуудаст мэдээлжээ.

Сиэтл дэх консулын газрын ажилтнууд Хьюстон, Нью-Йорк хот болон Вашингтон муж улс дахь дипломат төлөөлөгчийн газруудад хуваарилагдсан байна.
Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.