ОРОСЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН АЖИГЛАЛТЫН ДҮРС БИЧЛЭГТ ТАС ШУВУУ ӨРТСӨН БАЙНА


ОХУ-ын Приморын хязгаарын өмнөд хэсэгт орших "Земля леопарда" /Ирвэсийн нутаг/ хэмээх дархан цаазат газрын ажиглалтын дүрс бичлэгт “Улаан ном”-д орсон хар тас шувуу өртсөн нь эдгээр махчин шувуу хаанаас ирж Орост өвөлждөг болохыг тогтоох боломжийг мэргэжилтнүүдэд олголоо гэж уг дархан цаазат газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр, “энэ ховор шувууны хоёр далавч дээр 17 гэсэн тоо бүхий тэмдэг зүүсэн байсан ба эрдэм шинжилгээний тандалтын хийсний дүнд уг махчин шувуунд 12 жилийн өмнө Монгол Улсын дархан цаазат газарт тэмдэг тавьсан болохыг тогтоожээ”.

Шувуунд тэмдэг тавихад Америкийн шувуу судлаач Ричард Ридинг оролцсоныг Оросын мэргэжилтнүүд бараг шууд олж тогтоосон байна. “Бид энэ шувуунд 2006 оны долдугаар сарын 20-нд Монгол Улсын “Их нарт” хэмээх дархан цаазат газарт бүр ангаахай байхад нь тэмдэг тавьсан юм. Тас хэдэн жил Өмнөд Солонгост өвөлжсөн талаархи мэдээллийг бид хамгийн сүүлд 2009 онд авсан билээ” гэж Ричард Ридинг ярьжээ.

Энэхүү ховор тохиолдолд нь олон шалтгаанаар эрдэмтдийн сонирхлыг татсан байна. Юуны түрүүнд эдгээр шувууд чухам хаанаас Орост буюу Приморын хязгаарт өвөлжихөөр ирдэг болохыг зөв тогтоох боломж олгосон ба Монголоос ирдэг нь тогтоогдсон байна. Түүнээс гадна хар тас шувууд амьдралынхаа туршид өвөлжих газраа сольдог болох нь ойлгомжтой болжээ.

Лу.Батбаяр

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.