Дуучин Цэлмүүн ингэж бухимдав


"Universe Best Songs" тэмцээний ялагч Цэлмүүн хүүхдийн хүчирхийллийн талаар сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрээр 

"Хэлэх муу үг олдохгүй нь. Муу бяцхан үрсийн ирээдүй ямар хүнд байна вэ! Ой найман сартай хүү энэ удаад хүчирхийлэлд өртлөө. Хууль нь хүчирхийлэгчдийн ялыг хөнгөлөөд л... Би үнэхээр ойлгохгүй байна. Зохих арга хэмжээг хэзээ авах юм? Ахиад хэр удаан энэ заваан бохир явдлыг ажиж суух ёстой юм? Яагаад тайван байгаад байгаа юм? Бусад олны танилууд маань нэг сайхан нэгдээд ар иргэдийнхээ дуу хоолой нь болохгүй юм уу? Хөвсгөлийн иргэд газар шороогоо хамгаалж чадсан шиг бяцхан үрсээ хамгаалаач. Үнэхээр би тэсэхгүй нь ээ. Ер нь энийг тэснэ гэж юу байсан юм бэ! Эвий тэр бяцхан үрс... Залуус түр утсаа маажихаа болиод нэг юм хийгээч, дүү нар аа хамгаалаач. Ээж аав нар нэгдээч... Нэгдэж чадахгүй яагаа вэ? Юуг хүлээгээд байгаа юм?" хэмээн бухимдлаа илэрхийлээд авчээ. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.