ТУРКТ ЗОХИОН БҮТЭЭСЭН ПУУЖИНГУУДЫГ АМЖИЛТТАЙ ТУРШЖЭЭ


 Турк улсад үйлдвэрлэсэн "Гёкдоган", "Боздоган" хэмээх хоёр баллистик пуужинг амжилттай туршсан тухай ням гарагт "Анадолу" агентлаг мэдээллээ. 
 
Тус агентлагийн мэдээлснээр, Туркийн батлан хамгаалах салбарын байгууллагууд болох Шинжлэх ухаан-техникийн судалгааны зөвлөл болон Цэргийн аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд пуужингуудыг хамтран зохион бүтээсэн байна. Дээрх хоёр пуужинг Истанбул хотод болсон цэргийн аж үйлдвэрийн IDEF-2017 олон улсын 13 дахь удаагийн үзэсгэлэнгийн үеэр анх танилцуулжээ. Пуужингуудыг Синоп дахь хээрийн сургуулийн талбайгаас хөөргөн туршсан байна.
 
"Гёкдоган" нь ойрын болон дунд тусгалтай бол “Боздоган” нь алсын зайд байгаа байг устгаж чадах аж. Уг хоёр пуужинг зохион бүтээх төслийг 2020 он гэхэд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний дараа үйлдвэрлэж эхлэх юм.
Э.Аянзаяа
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.