“Калашников” үйлдвэрийг мөрдөн шалгаж эхэлжээ


АНУ-ын Флорида мужид байрладаг “Калашников” үйлдвэртэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна. Bloomberg агентлагийн мэдээлснээр, уг үйлдвэрийн удирдлагыг Владимир Путины “гол хамсаатнуудтай” хэлхээ холбоотой хэмээн үзэж байгаа бололтой.

Холбооны прокурорууд Kalashnikov USA-ын татварын хөнгөлөлтийг агуулсан утга бүхий 2015 оны бичлэгийг эрж хайж байгаа аж.

Мөн Флорида мужийн Помпано-Бич дэх Kalashnikov USA үйлдвэрийг эзэмшдэг RWC (Russian weapons company) Group LLC фирмийн үйл ажиллагааг мөрдөн шалгаж байгаа гэнэ.

2014 онд Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Вашингтоны зүгээс “Калашников” концерны эсрэг хориг арга хэмжээ авч байсан билээ.

Дашрамд сонирхуулахад, “Калашников” концерн саяхан  "Соратник", “Нахлебник” хэмээх байлдааны роботууд туршиж буй бичлэгээ нийтэлсэн юм. Туршилтын ажиллагаа Москвагийн ойролцоох полигон дээр ид хүйтэн үед явагдсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.