ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ВОЛЕЙБОЛЧДЫГ ШАЛГАРУУЛАВ


Багш, дасгалжуулагч Р.Дэмбэрэл агсны нэрэмжит “Волейболын өсвөр үеийн 2018 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн” болж өндөрлөлөө. Аймгийн БТСГ, Волейболын холбоо, ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль хамтран зохион байгуулсан уг тэмцээнд 52 багийн 500 тамирчин оролцож, хурд хүч, ур чадвараа дайчлан өрсөлдсөн юм.
Тэмцээний дүн гарахад эмэгэйчүүдийн багаас Б.Золжаргал дасгалжуулагчтай, Б.Цогзолмаа ахлагчтай Бүрд сумын баг, эрэгтэйчүүдээс Б.Базарсад дасгалжуулагчтай, С.Буянтогтох ахлагчтай Хархорин сумын баг шалгарлаа. Мөн шилдэг эрэгтэй тамирчнаар Хархорин сумын тамирчин Б.Галбадрах, шилдэг эмэгтэй тамирчнаар Богд сумын Г.Баярмаа, шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар Бүрд сумын Э.Энхтуяа, шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар ЕБ-ын 1-р сургуулийн Ч.Энхболд нар шалгарч ивээн тэтгэгчдийн шагналаар шагнуулав.
Тус тэмцээнийг Р.Дэмбэрэл агсны ар гэр, “Бат үрс” ХХК, 1988-1991 оны төгсөгчид, "Алтан гадас" одонт ерөнхий боловрсолын нэгдүгээр сургуулийн хамт олон ивээн тэтгэжээ.
Б.Батчимэг
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.