ТА ЯМАР БАЙРЛАЛААР УНТДАГ ВЭ?


Дунджаар тооцож үзэхэд бид амьдралынхаа 25 жилийг унтаж өнгөрүүлдэг. Эрүүл саруул, энх тунх амьдрахад тогтмол цагт нойр авах нь маш чухал. Бас хэрхэн яаж нойрсох нь ч чухал ач холбогдолтой. Тэгвэл та шөнийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

ЦЭРЭГ

Эгц дээшээ харж хэвтээд, гараа хоёр хажуудаа авсан энэ байрлал тохь тухтай унтаж амрах хамгийн шалгарсан байрлал гэгддэг. Йогийн “шавасана” байрлалтай бараг л ижилхэн.

“Цэрэг” байрлалаар унтах нь эрүүл мэндийн хувьд олон талын ач холбогдолтой.

Давуу тал:

Нуруу, хүзүү, гараа амрах хамгийн төгс байрлал

Биеийг бүхэлд нь амраана

Хөх унжихаас сэргийлнэ

Нойргүйдэх, нойр хулжихыг анагаана

Толгойн өвдөлтийг багасгана

Нүүрний үрчлээнээс сэргийлнэ

Сул тал:

Апноэ буюу нойрон дунд амьсгал тасалдах хам шинжтэй хүмүүс ийм байрлалаар унтахад дуу ихтэй хурхирдаг.

Хөл хүнд эмэгтэй ингэж унтах нь урагт сөрөг нөлөөтэй.

Ууц нуруугаар өвдөнө.

Зөвлөх нь:

Дэр дэрлэхгүйгээр дээш харж унтахыг хичээх хэрэгтэй. Бие амрахаас гадна хурхирахыг багасгана.

Өвдөгнийхөө доор, тахим тушаа газар нь том дэр тавьж унтсанаар нуруунд ачаалал өгөхгүй.

ТАВАН ХОШУУ

Дээш харж унтах дуртай хүмүүсийн бас нэгэн байрлал. Гэхдээ хоёр гар хоёул дээш, толгойны ойролцоо байрлана.

Давуу тал:

Хүзүү, сээр нуруу амраах хамгийн төгс байрлал

Нойр хулжихаас сэргийлнэ

Толгойн өвдөх магадлалыг багасгана

Нүүрний үрчлээнээс сэргийлнэ

Сул тал:

Апноэ буюу нойрон дунд амьсгал тасалдах хам шинжтэй хүмүүс ийм байрлалаар унтахад дуу ихтэй хурхирдаг.

Гараа дээш байрлалд авснаар мөрний булчинд нөлөөлж, мөр орчмоор чилэх, өвдөлт өгнө.

Ууц нуруу орчмоор өвдөнө.

Зөвлөх нь:

Толгой, хүзүү, нуруугаа амраахын тулд дэр дэрлэхээс зайлсхийх хэрэгтэй.

ГУАЛИН

Цэх хэвтээд, хоёр гараа ч мөн “номхон” команд авсан цэрэг шиг цэх байлгана. Хэрэв та ингэж унтдаг бол зүүн тал руугаа харж унтсанаар дотор эрхтнүүд илүү сайн амардаг байна.

Давуу тал:

Сээр нуруу маш сайн амардаг

Нуруу, хүзүүний өвдөлтөөс сэргийлнэ

Апноэ буюу нойрон дунд амьсгал тасалдах хам шинжтэй, эсвэл их хурхирдаг хүмүүсийн “асуудлыг” багасгана

Жирэмсэн эхчүүдэд хамгийн тохиромжтой байрлал

Сул тал:

Нэг хөл сул байснаас үүдэн аарцаг, ташаа орчмоор чилж, өвдөж болзошгүй

Арьс хөгшрөх, нүүрэнд үрчээ гарах, хөх унжих сул талтай

Зарим тохиолдолд хүзүү орчмоор чилж, өвдөх хандлагатай

Зөвлөх нь:

Хэрэв та ийм байрлалаар унтаад хүзүү тань өвддөг бол зөөлөн, том дэр хэрэглээрэй

Аарцаг, ташааны өвдөлтөөс сэргийлэхийн тулд хоёр гуяын завсар дэр хавчуулж болно

УЙТГАР ГУНИГТ АВТСАН НЭГЭН

Хажуу тийш хараад, гараа хавсарч нугалаад, хацрынхаа дор ивсэн энэ байрлалыг “уйтгарлагч” гэдэг. Хэрэв та ийм байрлалаар унтах дуртай, нэг л мэдэхэд ийм байрлалд шилжчихсэн байдаг бол дотор эрхтнээ сайн амраахын тулд зүүн тийш харж унтах нь зүйтэй.

Давуу тал:

Хүзүү, нурууны өвдөлтөөс сэргийлнэ

Зүүн талаараа хэвтсэнээр ходоодны хүчил улаан хоолой руу сөргөж гарах буюу бидний ярьдгаар цээж хорсохоор сэргийлнэ

Апноэ буюу нойрон дунд амьсгал тасалдах хам шинжтэй, эсвэл их хурхирдаг хүмүүсийн “асуудлыг” багасгана

Шар хөөрөхийн багасгана

Тархи амраах үйл явцыг дэмжинэ. Ингэснээр Альцхаймер, эсвэл Паркинсоны өвчин тусахаас сэргийлнэ

Судалгаагаар, ийм байрлалаар унтдаг хүмүүс шөнө дунд сэрэх нь харьцангуй бага байдгийг тогтоожээ. Энэ нь бие махбодийн тав тухтай холбоотой аж.

Сул тал:

Цусны эргэлт удааширч, мэдрэлийн судлуудад даралт өгснөөр мөр, гар чилж, өвдөх магадлалтай

Элэг, ходоод, уушгинд сөрөг нөлөөтэй

Хөх унжих, арьс хөгшрөх сул талтай

Зөвлөх нь:

Нүүрний үрчлээнээс сэргийлэхийн тулд торгомсог материалтай дэрний уут сонгох хэрэгтэй

Хоёр хөлөө амраахын тулд хоёр гуяын завсар дэр хавчуулж болно

УРАГ

Хажуу тийш хараад, хөлөө хэвлий рүүгээ татаж, атируулсан, эрүүгээ үл ялиг доош чиглүүлсэн энэ байрлал яг л эхний хэвлийд бойжиж буй урагтай адил. Эмэгтэйчүүд ийм байрлалаар унтах нь элбэг. Тодруулбал, судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 41 хувь нь ингэж унтах биед эвтэйхэн, таатай байдаг гэж хариулжээ. Харин ингэж унтахдаа зүүн тийш харснаар дотор эрхтнүүдээ сайн амрааж чадна.

Давуу тал:

Хурхирахыг багасгана

Жирэмсэн эхчүүдэд тохиромжтой байрлал

Зүүн тийш харж унтсанаар ходоодны хүчил улаан хоолой руу сөргөж гарах буюу бидний ярьдгаар цээж хорсохоор сэргийлнэ

Сул тал:

Хэт их атийж, эвхэрч унтсанаар нуруу, хүзүүнд ачаалал өгч, зовиур бий болно
Хажуу тийш харж унтсанаар арьс хөгшрөх, хөх унжих сул талтай

Зөвлөх нь:

Хатуу дэр дэрлэж унтах хэрэгтэй

Шөнө дунд аль болох чигээ сольж, баруун, зүүн тийш ээлжилж харах нь зүйтэй.

ЧӨЛӨӨТ УНАЛТ

Хэвлийгээрээ доош харж хэвтэх энэ байрлалыг чөлөөт уналт гэдэг. Гэвч мэргэжилтнүүд үүнийг нойрсч, амрахад хамгийн таагүй байрлал хэмээн тодотгож, аль болох татгалзахыг зөвлөдөг.

Давуу тал:

Зарим тохиолдолд хурхирахыг багасгадаг

Сул тал:

Сээр нуруунд ачаалал өгснөөр хүзүү, нуруу чилж, өвдөнө

Нүүр рүү очих цусны эргэль багассанаар арьс хөгширч, үрчлээ бий болно

Дотор эрхтнүүдэд их хэмжээний ачаалал, дарамт үүснэ

Зөвлөх нь:

Хэвлийн дороо дэр ивээд, бага ч болов хажуу тийш харж унтахыг хичээгээрэй.

source: news.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.