Тайландын үхэл мэдрүүлэх кафе хүмүүст ухаарал хайрлаж байна


 Бид бүгд үхэл ямар байдаг бол гэж гайхдаг. Тэгвэл бидний энэ сониуч занг дарах шинэ кафе Тайландын Бангкок хотноо нээгдээд удаагүй байна. “Kid-Mai Death” хэмээх энэхүү кафед зочилсон хүмүүс оршуулгын ёслолоо хуурамчаар зохион байгуулж, авсанд хэвтэж үзэх юм. Эргэн тойронд өвчин зовлон, үхэл хагацал, хөгшрөлт зэрэг үгс хаа сайгүй бөгөөд оршуулгын цэцэгсээр дүүрэн байх ажээ.

Сонирхолтой нь, авсанд гурван минут орчим хэвтэж үзсэн үйлчлүүлэгчид кафейн цай, хоолны багцаас 20 бахтын хөнгөлөлт авдаг гэнэ. Аймшгийн гэмээр ийм орчноос хүмүүс зугтах нь бүү хэл, харин ч таатай үйлчлүүлэх болсон ажээ. Учир нь энд ирсэн хүмүүс амьдралынхаа төлөө тэмцэж, ухаалаг, даруу, энэрэнгүй байх ёстойг ойлгоод буцдаг байна.

Энд “Шөнө унтаад өглөө нь хэзээ ч сэрэхгүйгээр гүн нойрсвол та яах вэ?”, “Нүцгэн ирээд, нүцгэн буцдаг”, "Та энэ ертөнцөөс юу ч авч явахгүй” гэсэн үгс хадаастай байх ажээ. “Kid-Mai Death” кафег хүмүүсийг айлгах биш үхлийг танин мэдүүлэх, амьдралын мөн чанарыг ойлгуулах газар гэж хэлж болно.

Б.Мөнхтуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.