Обамагийн охид цагаан ордноос явах дургүй


Хүүхдүүд хэзээ нэгэн цагт насанд хүрч, төрж өссөн гэрээ орхих шаардлагатай болдог. Малиа болон Сашагийн хувьд цагаан ордон бага, балчир наснаас нь эхлээд өдийг хүртэл төрөлх гэр нь байсан юм.“Ellen DeGenres Show”-ны үеэр  АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама түүний охид Цагаан Ордон дахь амьдралаа хамгийн ихээр үгүйлэн санах байх гэжээ.

Зүүн гар талаас Саша, Мишель, Обама, Малиа, 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн орой

Харин ерөнхийлөгч Обама хэлэхдээ:

-Бодоод үздээ, охид маань Цагаан ордонд өсөж том болсон. Тэнд ажилладаг хүмүүстэй бидний гэр бүлийн гишүүн шиг л байдаг. Эдгээр хүмүүс охидуудыг минь өсгөхөд тусалсан. Тэд биднийг үргэлж  хайрлаж, халамжилдаг. Цагаан ордныг орхих миний охидуудад үнэхээр хэцүү байх болно. Мэдээж тэд өөрсдөө чадна гэж бодож байгаа ч өссөн газраа орхих нь мэдээж хэцүү байх болно” гэжээ.

 

Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар  охидоо Цагаан ордонд өнгөрүүлэх сүүлийн сараа дурсамжтай, аз жаргалтай өнгөрүүлэхийг  хүсчээ.

Обамаг ирэх нэгдүгээр сард ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсний дараа түүний гэр бүл Вашингтонд үлдэх бөгөөд бага охин Саша нь ахлах сургуулиа төгсөж, том охин Малиа нь Харвардын их  сургуульд элсэн суралцах аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.