Дуучин Х. Жульдиз “Казахын гоо бүсгүй-2018”-ын шилдгээр шалгарчээ


“Аnemone” хамтлагийн дуучин Х.Жульдиз Казахстан Улсын Алматы хотноо болсон “Казахын гоо бүсгүй-2018” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцон “Шилдэг даашинз”-ын төрлөөр тэргүүн байрын шагнал хүртжээ.

Х.Жулдыз тэмцээнд Казахстаны дизайнер Наиль Байкучуковын гоёлын даашинзийг өмсөн оролцсон байна. Шүүгчид хувцаснаас гадна бүсгүйчүүдийн өөрийн үндэстнийхээ түүх, зан заншил, уламжлал, хэл соёлыг эзэмшсэн байдлыг мөн шалгажээ.

Энэ жил анх удаагаа олон улсын чанартай явагдсан уг тэмцээнийг Казахстаны нэрт продюсер Б.Алагузова санаачлан зохион байгуулсан ба ОХУ, Турк, Киргизстан, Казахстан, Монгол зэрэг улс орнуудаас 22 бүсгүй оролцсон байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.