Хятадын Төв банкны шинэ ерөнхийлөгч тодорлоо


АНУ-д боловсрол эзэмшсэн эдийн засагч Юи Ганг Хятадын Төвбанкны дараагийн ерөнхийлөгчөөр ажиллах болсныг ВВС мэдээлэв. Тэрээр ингэснээр одоогийн ерөнхийлөгч Зоу Шиаочуаны оронд томилогдох юм.

Ноён Юи 20 жилийн өмнө Хятадын Төв банкинд ажиллаж байсан нэгэн бөгөөд 2008 оноос хойш тус банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.Бээжингийн зүгээс өсч буй өрийг хазаарлах, санхүүгийн эрсдэлтэй практикуудыг хязгаарлахыг шаардаж буй энэ үд түүнийг энэ үүрэгт ажилд томилж байгаа юм.

Иймд ноён Юи Хятадад одоо өрнөж буй санхүүгийн шинэтгэл болох гадаадын хөрөнгө оруулалтыг санхүүгийн зах зээлд оруулахад дэмжлэг үзүүлэх, мөнгөний бодлогыг шинэчлэх зэрэг үйл явцыг гардан ажиллах билээ.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн нэг нь Хятадын Төвбанк арилжааны банкууд болон даатгалын салбар дахь гарч буй зохицуулалт, шинэ хуулиудад хяналтаа нэмэгдүүлэх тухай байсан юм.  Ноён Юи Бээжингийн их сургуулийг эдийн засгийн чиглэлээр дүүргэсэн бөгөөд, АНУ-ын Иллинойсийн их сургуулийг эдийн засгийн Магистерийн зэрэг болон PhD зэрэг хамгаалсан нэгэн юм.

Ж.Цог

Эх сурвалж: Polit.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.