Германд “ИУ”-ын гишүүн байж болох гурван этгээдийг баривчиллаа


(Герман, Шлессвиг-Холсштайн) - Германы тагнуулын албаны явуулсан ажиллагааны үр дүнд Исламын Улс бүлэглэлтэй холбоотой байж болох Сири гаралтай гурван иргэнийг баривчилсан байна. Дээрх иргэд Парист болсон халдлагад оролцсон байж болзошгүй байна. Герман улсын Шлессвиг-Холсштайн мужийн цагдаагийн газар, тагнуулын байгууллагын ирүүлсэн мэдээллийн дагуу өчигдөр шуурхай ажиллагаа явуулж баривчилсан юм. “Одоогийн байдлаар бид дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямар ч байсан дээрх этгээдээс хоёр нь өнгөрөгч 11-р сард Парист болсон халдлагад холбоотой байж болзошгүй байна” гэж ХБНГУ-ын дотоод хэргийн сайд Томас Майзьере мэдэгджээ.

С.Болор

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.