МОНГОЛ ДАХЬ ОХУ-ЫН ИРГЭДИЙН ДИЙЛЭНХ НЬ В.ПУТИНЫ ТӨЛӨӨ САНАЛАА ӨГЧЭЭ


Өчигдөр болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээс үзвэл бие даан нэр дэвшигч В.Путин сонгогчдын 76.67 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулаад байна.

Тус улсаас Монгол Улсад амьдарч буй иргэд ч мөн өдөр уг сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгчээ. Манай улсад ОХУ-ын 2000 иргэн амьдардаг бөгөөд Улаанбаатар, Эрдэнэт, Дарханд санал хураах хэсгүүд ажилласан байна. Үүнээс Улаанбаатарт 956, Эрдэнэтэд 204, Дарханд 89 иргэн саналаа өгсөн аж.


Монголд явуулсан санал хураалтын дүнгээс үзэхэд нэр дэвшигч В.Путины төлөө 82 хувь нь саналаа өгсөн гэсэн дүн мэдээ гарчээ.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.