"МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР" ЯМАР ҮЗВЭРТЭЙ ВЭ?


Монгол цэргийн өдөр буюу Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 97 жилийн ой маргааш  тохионо. Маргааш ямар үзвэр байгааг "Лавлагаа" булангаараа хүргэж байна. 

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа маргааш 17.00 цагт Л.Минкусын “Дон Кихот” балет тавих аж. “Дон Кихот” балетыг М.Д.Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн. Харин Монголд эл балетыг Ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэсэн бөгөөд дүрүүдийг Соёлын тэргүүний ажилтан Х.Чойжилсүрэн, Х.Ганбаатар, С.Ганбат, Б.Саруул, Т.Хан-Очир, Ц.Төмөрсүх нарын уран бүтээлчид бүтээжээ.
 

 “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” ЖҮЖИГ

Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулан шинэчлэн найруулан тавьсан Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн ээлжит бүтээл болох  “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг 13.00, 18.00 цагуудад тоглох юм байна.

Уг бүтээлээр гэр бүлийн үнэ цэнийг харуулахыг зорьж, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо,  итгэл, урвалт, хүний мөс  гээд олон зүйлийг энд өгүүлжээ.


“МОНГОЛ ТАНДАА ЗҮТГЭЕ” ЦЭНГҮҮН

Монгол цэргийн баярт зориулж “UB Palace”-ын концертын их танхимд 18.00 цагт “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн цэнгүүнээ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хийх юм.

Тэрээр цэнгүүнээс олсон орлогоо 100 оюутны сургалтын тэтгэлэгт нь зарцуулах юм байна. “Монгол тандаа зүтгэе” цэнгүүнд “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Лхагвасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Камертон” хамтлагийн дуучин, Төрийн соёрхолт Д.Болд, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан нарын уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө.
 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.