Олон зуун хүний амь авраад өөрөө хорт хавдраар нас барсан баатарлаг ахмад


АНУ-ын гал сөнөөгч, гатлага онгоцны ахмад Томас Фелан нь бусдын амь насыг аврахын төлөө цэл залуу насаа зориулж, 45-хан насандаа хорт хавдраар өөд болжээ. Томас 2001 оны Ихэр цамхгийн халдлагын үеэр олон зуун хүний амь насыг аварч явахдаа хорт утааны нөлөөгөөр хууч өвчин авч, олон жил шаналж явжээ. Тэрээр аймшигт халдлагын улмаас эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдсан 170 хүний нэг юм. Түүний үхэл 17 жилийн өмнөх аймшигт явдлын хор хөнөөлийг дахин сануулж байна. 

Тухайн үед гатлага онгоцууд хотын иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ахмад Томас “Engine 55” багт ажиллаж байжээ. Халдлага болсон газар гурван сарын турш карцероген болон бусад үхлийн аюултай химийн бодисууд агаарт цацагдаж, гудамжаар хорт шингэн урссан юм. Энэхүү аймшигт явдлаас болж олон зуун хүн нууцлаг байдлаар хохирч үлдсэн билээ.

Террорист халдлагын үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан гал сөнөөгч, түргэн тусламжийн ажилтан, ариутгагч, цагдаа зэрэг 2500 хүн архаг өвчтэй болжээ. Яаралтай тусламж үйлчилгээ хүргэж явсан мянга мянган ажилчид өнөөдөр амьсгалын замын өвчнөөр шаналж байна. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь 40-60 насныхан байгаа бөгөөд террорист халдлага, хорт хавдрын хооронд ямар харилцан хамаарал байгааг эрдэмтэд судлаж байна. “Агаар мандалд цацагдсан хор хэдэн сарын дараа ч гэсэн хадгалагдсаар байдаг” гэж Гал сөнөөгчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Жэймс Лемонда хэлжээ. 

Лемонда ерөнхийлөгчийн хэлж буйгаар ахмад, батальоны дарга, эрүүл мэндийн ажилтан, хянан шалгах хорооны ажилтан зэрэг хүмүүс ясны, хоол боловсруулах замын, бүдүүн гэдэсний хорт хавдартай болсон гэнэ. Түүнчлэн есдүгээр сарын 11-ний халдлагаар 2977 хүн нас барсаны 414 нь тусламжийн ажилтнууд байлаа. Тэдний дотор гал унтраах бригадынхан цөөнгүй байсан юм.

Б.Мөнхтуяа

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.