Гэрээ тойруулаад давс цацаарай. Яагаад вэ гэвэл чухал шалтгаан бий…


Итгэх эсэх нь таны л хэрэг, ямартай ч олон зуун жилийн турш давсны тусламжтайгаар хорон муу санаанаас өөрсдийгөө хамгаалдаг байжээ.

Давсыг гэртээ ашиглах зарим нэг шалтгаануудаас дурдвал:

Шоргоолж үржихээс хамгаална

Хэрвээ гэрт үржсэн шоргоолжноос салмаар байвал тэр хэсэгт нь давс цацаарай. Мөн давс цацаж гэрийн чийгшлийг буруулж болдог.

Мөнгө, зэс эдлэлийн өнгийг сэргээнэ

Мөнгө, зэс эдлэл өнгөө алддаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд та давс ашиглаж болно. Давс, алимны уксус холиод харласан металлаа өнгө ортол нь арчаарай.

Угаалтуур цэвэрлэх

Халуун усанд ахиухан давс хийж уусгаж уусмал бэлдэнэ. Уусмалаар угаалтуур, ванн зэргийг угааж цэвэрлээрэй. Давс нь хуримтлагдсан тосыг арилгахаас гадна үнэр дарах чадалтай.

Давсаар гэрийн болон машины цонх цэвэрлэх

4 литр усанд 2 х.х давс хийж уустал хутгана. Одоо цонхоо цэвэрлээрэй.

Таны арьсыг залуужуулна

Давсаа эфирийн тос эсвэл оливын тостой холиод биендээ түрхэнэ. Хэдэн минут болсны дараа бүлээн усаар угаана. Давс нь гуужуулагчийн үүргийг гүйцэтгэх тул таны арьс илүү залуу, эрүүл харагдана.

Шүдний өвчин дарах

Хэрвээ таны шүд өвдөх эсвэл уруул язрах гээд байдаг бол давсаар эмчлээрэй. Таны хийх зүйл гэвэл бүлээн усанд ахиухан давс хийж уусгана. Хэдэн минут байлгасны дараа амны хөндийг уусмалаар сайтар зайлах хэрэгтэй. Богино хугацаанд таны өвчнийг намдаахад нөлөөлнө.

Хувцасны угаалтын чанарыг сайжруулах

Хувцасны өнгө алдахаас урьдчилан сэргийлэхийг хүсэж байгаа бол угаалгын машиндаа хангалттай хэмжээний давс хийгээрэй. Угаасан хувцсаа наранд хатаавал илүү үр дүнд хүрнэ.

Хөшиг, хивсний өнгө сэргээх

Хөшиг, хивсний өнгө сэргээх хэрэгтэй бол давс ашиглана. Нэг удаагийн давстай угаалтаар л өнгө нь сэргээд шинэ мэт харагдана.

Хөшгөө аваад давстай усанд дэвтээнэ. Зарим нэг хүмүүсийн хэлж байгаагаар давс нь толбо арилгагч тусгай шингэний арилгаж чадахгүй байгаа толбыг ч арилгах чадалтай ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.