Энэ мөнгөөрөө ганц төсөл ч гэсэн санхүүжүүл, Батзориг сайд аа?


ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн мэдэлд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэж бий.

 

ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн мэдэлд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гэж бий. Товчхондоо, энэ сангаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчид зээл, санхүүжилт авдаг юм. Анх байгуулагдсаныхаа дараа нэрэндээ таарсан хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдэг байв. Харин сүүлийн жилүүдэд нэр нүүр, танил тал харж зээлээ олгодог болсон гэх дэл сул яриа гарах болоод байгаа юм. Олны яриа ортой байж мэднэ.

Энэ сан 2018 онд 170 тэрбум төгрөгийн зээлийг олгоно гэсэн мэдээллийг жижиг дунд бизнес эрхлэгчид аваад байна. Тиймээс Б.Батзориг сайд хэзээ сонгон шалгаруулалтаа зарлах нь вэ гээд төслөө бариад сууж байгаа хүн олон байна.

Энэ дашрамд нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдлаа. Зээлийг ч яахав, тогтсон заавар журам, төсөвлөлсөн мөнгөнийхөө хэрээр өгөх биз. Гэвч ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийнхан өчнөөн олон төсөл санхүүжүүлчих хөрөнгийг шал дэмий зүйлд урсгаад байж болзошгүй юм байна.

Тухайлбал, 2017 оны арваннэгдүгээр сарын 10-нд Жижиг дунд бизнес эрхлэгчдийг гадаад улсад сурталчлах зорилгоор “Made in Mongolia” номын англи хэл дээрх хувилбарыг компьютер болон ухаалаг гар утсанд суулгах боломжтой цахим ном болгож, 100 ширхэгийг хэвлүүлэхэд зориулан 9 800 000 төгрөг, арваннэгдүгээр сарын 24-нд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг сурталчлах зорилго бүхий “Монголд үйлдвэрлэв” каталог номыг арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд болох ЖДҮ-ийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцогсдод зориулж 700 ширхэгийг хэвлүүлж, хэвлэлийн зардал болох 6 750 000 төгрөг, арванхоёрдугаар сарын 14-нд тус сангийн захирал О.Мөнгөнцэцэг тушаал гарган, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах, тэдгээрийг чадавхижуулах зорилгоор сургалт, өдөрлөг зохион байгуулахад зориулан 10 000 000 төгрөг,  мөн өдөр дээрх зорилгоор хоёр цуврал нэвтрүүлэг бэлтгэхэд зориулан 9 900 000 төгрөг, мөн арванхоёрдугаар сарын 20-нд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн ажилтан, албан хаагчдыг чадавхижуулах зорилгоор сургалт, идэвхтэй амралт, спорт өдөрлөгийг зохион байгуулахад зориулж, 9 200 000 төгрөг зэргийг зарцуулжээ.

Зөвхөн энэ хэдхэн тушаалаар гаргсан мөнгийг тооцоход 40 гаруй сая төгрөг болж байна. Тиймээс ийм зардлаараа ганц ч болтугай төсөл санхүүжүүлээч, Б.Батзориг сайд аа!

Эх сурвалж: www.news1.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.