Хиллари өвдсөн нь Трампт ашигтай юу?


-Хэрэв биеийн эрүүл мэндийн байдлаасаа болон Хиллари сонгуульд оролцохгүй болбол Трампт илүү ноцтой өрсөлдөгч  гарч ирнэ гэж зарим шинжээчид үзэж байна-

Есдүгээр сарын 11-ний террорист үйл явдлын 15 жилийн ойн гашуудлын арга хэмжээн дээр Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтоны бие мууджээ. Үүнээс үүдэн түүний өрсөлдөгч Хилларигийн эрүүл мэндийн  асуудлыг дахин хөндөх болов. Ханиалгах, заримдаа хачин байдалд орох зэргээр  Хилларигийн бие муудаж байгаа нь сонгогчдын дунд ч маргаан дэгдээгээд байна.

Сонгуульд нэр дэвшигчийн эрүүл мэнд ба насны тухай яриа нь Америкийн улс төрийн амьдралд  шинэ зүйл биш.  Өмнөх түүхээс харахад эрүүл мэндийн асуудлыг улстөрч хэрхэн өөртөө ашигтайгаар эргүүлэх вэ гэдэгт л асуудал оршдог.  Үүний тод томруун жишээг Бүгд найрамдах намын ерөнхийлөгч агсан Рональд Рейган үзүүлсэн билээ. Агуу консерватор 1984 онд  73 настай байсан юм. Халз мэтгэлцээний үеэр насны асуудал мандав. Рейган хариуд нь “Би  өөрийн өрсөлдөгчийн залуу насыг мөлжихгүй, түүний туршлагагүйг хөндөхгүй гэж амлая” хэмээн хэлсэн юм. Ийнхүү өндөр насаа дутагдал биш давуу тал болгон ашиглана   гэж үүнийг л хэлэх болов уу.  Уолтер Монейль гэдэг 66 настай улстөрчийг ялсан Рейганы ялалт нь Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн үйл явдалд тооцогддог. 

Харин эсрэгээрээ хүнлэг сэтгэлээсээ болж, сонгуульд унасан тохиолдол  ч бий. Никсон жинхэнэ сайхан сэтгэл гарган 1960 онд өөрийн өрсөлдөгч Ж.Ф.Кеннедийн өвчний талаар  ярихгүйгээр орхисон билээ. Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр дэд  ерөнхийлөгч Никсонд туслах гэхэд нь тэр татгалзсан юм. Ерөнхийлөгчийнхөө зүрх мууг мэдэх тул тэрбээр боссдоо ачаалал өгч,  эрсдэлд оруулах гэсэнгүй. Никсоны энэ өгөөмөр сэтгэл нь зөв байгаагүй юм. 

Никсон өрсөлдөгч нарынхаа эрүүл мэндийн асуудлыг хөндөлгүй орхиж байсан бол энэ удаад Трампыг дэмжигч хэвлэл мэдээлэл Хилларигийн эрүүл мэндийн байдлыг мөлжихөд бэлэн байна.  Гэхдээ  Хиллари өвчний улмаас Ерөнхийлөгчийн үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн ч онцгой зүйл тохиохгүй.  Ямар ч тохиолдолд дэд ерөнхийлөгч нар нь Ерөнхийлөгч болоод л явна.

Харин Хилларигийн дэд ерөнхийлөгч болох зүүний либерал сенатор Тим Кейн  хүчтэй улстөрч биш. Тиймээс  Клинтоныг өнөөгийн дэд ерөнхийлөгч Жо Байденаар солих тухай Америкийн хэвлэлүүд  бичээд эхэлжээ.  Хамгийн сонирхолтой нь Хиллариг орлож болох энэ хоёр улстөрч Хилларигаас илүү ялах магадлал өндөртэй. Учир нь бүгд найрамдахчууд  Трампын төлөө биш Хилларигийн төлөө саналаа өгөхөөр болж байгаа юм. Тийм учраас Хилларигаас өөр нэр дэвшигч гарч ирвэл Трампын Ерөнхийлөгчөөр сонгогдох боломж буурах юм.

Трамп  асуудлыг өөртөө ашигтайгаар шийдэх улстөрч биш гэж шинжээчид хэлж байгаа.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.