31 ДҮГЭЭР ХОРООНЫ ХҮҮХЭД БАГАЧУУД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн Сонгинохайрхан 31 дүгээр хорооны хүүхэд багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо.

Тус хороо 2000 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүдтэйгээс зөвхөн 120 хүүхэд нь тус хороонд байдаг 176 дугаар цэцэрлэгт хамрагддаг. Иймээс эцэг эхчүүд зэргэлдээ хороодын цэцэрлэгт хүүхдээ өгдөг ч зарим нэг нь хүүхдээ цэцэрлэгт хамруулж чаддаггүй байна. Иймд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гэр хорооллын бүс дэх хуучин барилгыг ашиглаж зориулалтыг нь өөрчлөн цэцэрлэг болгох ажлыг санаачилсан нь ийн ажил хэрэг болов.

Шинээр ашиглалтад орж буй энэхүү цэцэрлэгийг “Мөнх тогтвортой хөгжил сан” ТББ-ын санхүүжилтээр засварлан тохижуулсан бөгөөд халаалт дулаан болон инженерийн шугам сүлжээг эко шийдлээр шийдсэн, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй барилгын материал ашигласан зэрэг олон давуу талтай юм. Цэцэрлэгийг 252 дугаар цэцэрлэг хэмээх дугаартай нийслэл, орон нутагт хүлээлгэн өгсөн нь хүүхдүүд улсын цэцэрлэгийн стандарт сургалтыг авахаас гадна 18 иргэн ажлын байртай болжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.