Б.ЭНХЖИН УЛСЫН УРАЛДААНД ОРОХ ЭРХ АВАВ


Энэ бяцхан охиныг Базардэрэгийн Энхжин гэдэг. 6 настай. Б.Энхжин Архангай аймгийн Батцэнгэл сумын хүүхдийн цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт явдаг. Тэрээр МУАЖ Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн Хөгжимт драмын театраас цэцэрлэгийн насныхны дунд зохион байгуулсан “Би эстрадын дуучин-2018” уралдаанд оролцож, хүүхдийн урлагийн их наадамд оролцох эрхийн бичгээр шагнуулсан байна.

“Би эстрадын дуучин-2018” уралдаан нь “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор зохиогдсон юм. Энэ уралдааны эхний шатанд 78 авьяаслаг хүүхдүүд оролцсоноос хоёрдугаар шатны 25 шилдэг оролцогчдын тоглолт ХДТ-т болсон юм. Тус уралдаанд Батцэнгэл сумаас “Тамир” хүүхдийн цэцэрлэгээс Б.Энхжин, Б.Буянхишиг, Б.Лхагва, Ж.Хонгорзул нар сумаа төлөөлөн оролцжээ.
Б.Гэрэлт-Од

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.