ХҮҮХДҮҮД ГЭР БҮЛИЙН УУР АМСЬГАЛЫН ТАЛААР СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ АВАХ НЬ ИХ БАЙНА


Ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдын сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэдэнд зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой “Сэтгэлийн анир” төсөл 13 дахь сургууль дээрээ хэрэгжиж байна. Төсөлд 6113 сурагч хамрагдаж “Мундаг хүүхэд”, “Мэргэжил сонголт”, “Үнэ цэнэ” сэдвээр цуврал лекц сонсжээ. Мөн 1017 хүүхэд ганцаарчилсан зөвлөгөө авсан байна. Үүний 79 нь үе тэнгийхний дарамт, шахалт, 112 нь үерхэл, нөхөрлөлийн харилцаа, 237 нь гэр бүлийн уур амьсгал, харилцаа, 83 нь архидалт болон түүний давхар хамаарал, 51 нь мансууруулах бодис болон хорт зуршил, 175 нь өсвөр насныханд тулгамддаг сэтгэл зүйн асуудлаар ханджээ.
Түүнчлэн 186 хүүхэд мэргэжил сонголт, 56 нь багш, сурагчийн харилцаа, 11 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл, 23 хүүхэд цахим тоглоомд донтсон асуудлаар ганцаарчилсан зөвлөгөө авсан байна. “Сэтгэлийн анир” төслийн баг нэг сургууль дээр 14 хоног ажиллаж сурагчдаас стрессийн түвшин, тулгамдаж буй асуудал зэрэг таван сэдвээр судалгаа авч байна. Судалгааны дүнг ирэх тавдугаар сард дүгнэж орон нутгийн удирдлагуудад танилцуулах юм. Үүний дараа өсвөр насныханд зориулсан хөтөлбөр боловсруулах гэнэ.
Мөн Нийгмийн эрүүл мэндийн төвд “Сэтгэл зүйн туслалцааны төв” байгуулж нэг сэтгэл зүйчийг байнга ажиллуулахаар болжээ. “Сэтгэлийн анир” төслийг аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү санаачилж гэр бүл судлаач хоёр, сэтгэл зүйч дөрөв, сэтгэл засалч нэг гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Б.Оюун-Эрдэнэ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.