Тариат сумаас “Хүннүгийн хааны тамга” олджээ


Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дахь Суман голын ойролцоох хаднаас Хүннүгийн үеийн тамга бүхий зураг илрүүлжээ. Түүхийн ухааны доктор Ц.Төрбат хаданд сийлсэн зургийн он цагийг Хүннүгийн үeд хамааруулсан байна.

Энэхүү гайхалтай дурсгалын талаар доктор Ц.Төрбат “Хаданд Хүннүгийн хааны ургийн тамганы дардсыг сийлсэн болов уу гэж тооцоолж байна. Хүннүгийн хааны тамгатай холбоотой зургаан дурсгал Монголын нутгаас олдож байсан. Тариат сумын иргэн С.Лхагвадондов гуай бидэнд газарчилж өглөө.

Нутгийн иргэдэд баярлалаа” хэмээсэн юм. Хүннүчүүд төрийн тамгатай байсныг нотлох хэд хэдэн мэдээ Хятадын сурвалжид бий. Тухайлбал, нийтийн тооллын өмнөх 51 онд Хан улсад албан ёсны айлчлал хийсэн Хуханье шаньюйд Сюань- ди хаан их хэмжээний үнэт бэлэг барьсны дотор төрийн шижир алтан тамга байжээ.

Х.Заяа

Эх сурвалж: Unen.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.