ХИМИЙН ЗЭВСЭГ ҮЙЛДВЭРЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СИРИТЭЙ ХАМТАРСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ БНАСАУ НЯЦААЛАА


Химийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай эд ангиудыг Сирид нийлүүлж байсан хэмээн Умард Солонгосыг буруутгасан мэдээллийг Умард Солонгосын тал няцаасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

“Манай улс химийн зэвсгийг боловсруулаагүй, үйлдвэрлээгүй, нөөцлөөгүй гэдгийг бид олон удаа ойлгомжтойгоор тайлбарлан мэдэгдсэн” гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх АНУ-ыг судлах хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч хэлснийг Ройтерс агентлаг иш татсан байна.

Өмнө нь “Нью-Йорк Таймс” сонинд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн шинжээчдийн нууц илтгэлд үндэслэн “БНАСАУ химийн зэвсэг үйлдвэрлэхэд шаардагддаг хүчилд тэсвэртэй хавтангууд зэрэг бүтээгдэхүүнийг 2012-2017 онд Сирид нийлүүлж байсан” гэж мэдээлжээ.

Энэ мэдээллийг НҮБ-д суугаа Сирийн байнгын төлөөлөгч Башар Жаафари урьд нь мөн няцаасан билээ.

Э.Аянзаяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.