“АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД”-ЫН ОРОЛЦОГЧ Д.ТЭНГИСИЙН ШИНЭ КЛИПТЭЙ ТАНИЛЦ


Та бүхэн “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Д.Тэнгисийн үзүүлбэрийг та санаж байна уу? Тэр Майкл Бублегийн “Fever” дууг морин хууртай хослуулан дуулж үзэгчид болоод шүүгчдийг гайхшруулж байсан юм.

Харин түүний гуравдугаар шатны үзүүлбэр жинхэнэ тэсрэлт болж байсан юм. Хүмүүсээс ч ихээхэн эерэг сэтгэгдэл авч байсан ч финалд шалгарч чадаагүй бөгөөд хүмүүс түүнд нь ихээхэн гайхширч байсан билээ. Харин Д.Тэнгис өөрийг нь дэмжиж, шинэ уран бүтээлийг нь хүлээж байсан олон үзэгчдийн сэтгэлийг ийнхүү баясган, шинэ дуугаа гаргажээ.

Тэр уран бүтээлээ “The SAINT” гэх нэрээр гаргаж байгаа ба “Winter Garden” дуу нь цацагдсан байна. Дууны клип тун ч сонирхолтой, өвөрмөц зураг авалттай байлаа.

Мэдээж залуухан, авьяаслаг дуучин залуу маань төгөлдөр хуур, морин хуурыг чадамгай тоглодог. Түүний дууны клипэнд загвар өмсөгч С.Төгс тогложээ. Түүний гаргасан анхны бие даасан уран бүтээлийг эндээс хүлээн сонсоорой.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.