АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцууд Өмнөд Солонгосын дээгүүр нисчээ


СӨҮЛ. /ВВС/. Умард Солонгос тав дахь удаагаа цөмийн туршилт хийснээс ердөө хоёр хоногийн дараа агаарын цэргийн үзүүлэх тоглолтын үеэр АНУ-ын дуунаас хурдан “B-1 Lancer” стратегийн бөмбөгдөгч хоёр онгоцыг Өмнөд Солонгосын нутаг дээгүүр нисгэжээ.
 
Энэ хоёр бөмбөгдөгч онгоц хилээс 77 орчим км зайтай орших агаарын цэргийн хүчний цэргийн баазын дээгүүр нам өндөрт нислэг үйлдсэн байна.
Пхеньяны сүүлд хийсэн цөмийн туршилтыг өмнөх цөмийн туршилтуудаас хамгийн хүчтэй нь байсан гэж үзэж байгаа юм.
“B-1” бөмбөгдөгчид нь цөмийн пуужин болон бөмбөгүүдийг тээх чадалтай аж.
 
Анх бөмбөгдөгчдийг даваа гарагт нисгэхээр төлөвлөж байсан  боловч Гуамд цаг агаар тааламжгүй байсны улмаас хойшлуулсан байна. Бөмбөгдөгч онгоцууд Гуам дахь баазад байрладаг ажээ.
 
 
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.