Сайн дураараа 1 сая гаруй тамхины иш түүж хотоо цэвэрлэжээ


АНУ-ын Алабама мужийн Аубурн хотын оршин суугч Салли Доули нь сүүлийн гурван жилийн турш хогоо хаяхгүй байхыг бусдад уриалж, сайн дурын үйл ажиллагаа явуулж байна. Тэрээр чөлөөт цагаараа шүүр, тосгуур барин гудамжинд гарч, татсан тамхины иш түүж хогийн сав руу хаядаг юм. Сонирхолтой нь, Салли гурван жилийн хугацаанд түүсэн тамхины ишээ тоолж үзэхэд 1 сая хүрч байсан гэнэ.

Салли ганцаараа хог түүлээ гээд тамхины ишээ гудамжинд хаядаг, орчныг бохирдуулдаг асуудлыг шийдвэрлэж чадахгүй боловч хүмүүсийн ухамсарт нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Ингэснээр ирээдүйд хотоо тамхины ишнээс бүрэн цэвэрлэх боломжтой юм.

Хүмүүсийн гудамжинд хаясан тамхины иш заримдаа гол мөрөн, нуур, далай руу ордог ажээ. Энэ нь далайн амьтдад маш аюултай нөлөө үзүүлж байна. Ердөө ганцхан ширхэг тамхины иш загасны бие бүтцийн 50%-ийг үхжүүлэх хүчтэй байдаг аж. Тиймээс Франц, Итали зэрэг Европын орнуудад тамхины ишээ гудамжинд хаясан хүмүүсийг их мөнгөөр торгож, гудамж талбайг бохирдуулах явдалтай тэмцэж байна.

 “Тамхины иш бол хорт хаягдал. Тамхины нэг иш усанд хаягдахад зургаан литр ус хордуулдаг. Хөрсөнд хаясан нэг иш бүрэн задрахад 5-10 жил хэрэгтэй” гэж мэргэжилтнүүд анхааруулав.

 

Б.Мөнхтуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.