Хөрөнгө оруулалт татаж, баяжих 10 ашигтай зөвлөгөө


"Internet Marketing” компанийн CEO Брэндон Фишман хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, мөнгөө өсгөх 10 зөвлөгөөг танилцуулж байна.

  1. Сүлжээ үүсгэ. Та өөрт тус болох хүмүүстэй уулзаж чадаагүй байж болох юм. Тиймээс боломж гарвал бизнес арга хэмжээ, хурал, цуглаан бүрийг алгасахгүй явах хэрэгтэй. Тодорхой, тогтсон газраас хайх хэрэггүй. Бид хамгийн том хөрөнгө оруулагчаа үүдний танхимд өөр нэгнийг хүлээж байхдаа олсон.
  2. Үйлдвэрлэлээ маш сайн судалж, мэд. Бизнес эрхлэгч бүр өөрсдийнхөө дэвшүүлсэн санааг хамгийн шилдэг, хосгүй гэдэгт итгэдэг. Зөвхөн өөрсдийнхөө үндсэн ойлголтод хэт их анхаарал хандуулаад бодит туршлага, алдаа онооноос суралцахгүй байж болохгүй. Гэрийн даалгавраа сайн хий!
  3. Хоккейн цохиур биш. Миний уншиж үзсэн бизнес төлөвлөгөөнүүдийн 90% нь бодит байдлаас тэс зөрүүтэй, эхэн үедээ хэт өндөр ашиглах олохоор тусгасан байдаг. Хоккейн цохилтын 99% нь амжилтгүй болдогтой яг адилхан шүү дээ. Тиймээс хэтрүүлгээс болгоомжилж, бодит төсөл бич. Ухаалаг хөрөнгө оруулагчид бодит бус тоог ойшоодоггүй.
  4. Бизнес төлөвлөгөөг А-Я хүртэл мэддэг байх. Та хүнд үзүүлэх ганц цаасгүй, санхүүгийн санал тавих ямар ч боломжгүй үед чухал хөрөнгө оруулагчтайгаа таарч болно. Тиймээс ямар ч нөхцөлд бизнесийнхээ талаар ямар ч асуултад хариулахад бэлэн бай. Хамгийн түрүүнд, таны бизнес бусдаас юугаараа ялгаатай вэ? гэдгээ тайлбарлахдаа бэлд. Энэ бизнес бол таны хүүхэд юм.
  5. Гэр бүл, найз нөхдөөсөө эхэл. Бид хэсэг найз нөхөд, гэр бүлийнхнээсээ 12 сарын хугацаатай мөнгө зээлж, гараагаа эхэлж байсан. Банкиндаа багахан хэмжээний мөнгөтэй байхад хөрөнгөө эргэлтэд оруулж болно.
  6. Үнэлгээгээ нягтал. Та компаниа яагаад ингэж үнэлж байгаа вэ? Сүүлд байгуулагдсан компаниудын үнэлгээтэй харьцуулж үзсэн үү? Үнэлгээгээ хэт хөөрөгдөж болохгүй. Хөрөнгө оруулагчид үүнийг хамгийн түрүүнд хардаг.
  7. Зөв хөрөнгө оруулагч сонго. Бизнест хөрөнгө оруулагчаа зөв сонгох нь хамгийн чухал байдаг. Мөнгөө хурдан буцаагаад авчихаж болохгүй. Та хөрөнгө оруулагчаа өдөрт таван удаа дуудахыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс итгэл даасан харилцагчтай байж бизнес урагшилна. Өөртөө тусалж чадах, бизнесийн оновчтой зөвлөгөө өгөх нэгнийг сонго.
  8. Санхүүгийн зөвлөхүүдээс болгоомжил. Амьдрал дээр сайн, муу хүмүүс холилдон байдаг. Санхүүгийн зөвлөхүүд таныг боломж гэж харах бөгөөд танай компанид томоохон байр суурь эзлэхийг хүсдэг. Эдгээр хүмүүсээс болгоомжилж, бичиг баримтыг нь шалга.
  9. Багтаа мэргэн зөвлөхүүдийг сонго. Хөрөнгө оруулагчид итгэл даах, хүчирхэг багийг хайж байдаг. Тиймээс амжилттай ажиллаж, хөрөнгө оруулагчидтай яриа өрнүүлж чадах зөвлөхийг сонгоорой.
  10. Өөрийгөө “борлуул”. Бууж өгч болохгүй. Хөрөнгө оруулагчид зөвхөн таны бизнес эсвэл оновчтой санаанд хөрөнгө оруулж буй хэрэг биш юм. Тэд танд өөрт тань хөрөнгө оруулж байна. Тиймээс өөрийгөө итгэл дааж чадах, зөв хүн гэдгээ нотол. Ингэснээр тэдний компанид тавих хяналт бага байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.