Амьд барби болох гэж ээж аавынхаа мөнгөөр тоглодог охин


Барууны охид бүсгүйчүүд барби хүүхэлдэйтэй адилхан болох гэж гоо сайхны хагалгаанд донтож байна. Тэд хүүхэлдэй юу, хүн үү гэж эргэлзмээр дүр төрхтэй болохын тулд юугаа ч золиослоход бэлэн гэж хэлж болно. Их Британийн иргэн, 18 настай Габриела Жиракова охин бол тэдний нэг бөгөөд 16 наснаасаа эхлэн ээж ааваасаа сар бүр 1600 доллар авч, түүнийгээ шаргал үсээ уртасгах, сормуус суулгах, уруулаа зузаан болгох, үнэтэй будаг худалдан авахад зарцуулж ирсэн байна. Тэр ч бүү хэл, хөх томруулах мэс засалд орж, хавиргаа авахуулан насандаа ахадсан үйлдэл хийжээ.

“Ээж мөрөөдлийг минь биелүүлэхийн тулд юугаа ч зориулахад бэлэн байгаа. Би өдөрт бараг 4 цагийг нүүрээ будаж, биеэ арчлахад зориулдаг. Ингэж амьдрахад тийм ч амар биш л дээ. Мөнгө, бие махбод, эрүүл мэндээ золиослож байна. Интернэт орчинд намайг үзэн яддаг хүмүүс ч бий болсон” хэмээн Габриела хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Гоо сайхны мэс засал хийлгэх хүмүүсийн тоо жил ирэх тутам нэмэгдсээр байгааг судалгаагаар тогтоожээ.  Гэвч гоё, сайхан болох гэсэн хүмүүсийн хүсэл талаар болох нь олон ч түүнийг үл хайхарсаар байна. Зарим нь өмнөхөөсөө гоё харагдах биш бүр үзэшгүй муухай болж, цусандаа халдвар авах, сорви үлдэхээс эхлээд олон сөрөг нөлөө гардаг юм.

Габриелла 14 настай байхдаа

Б.Мөнхтуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.