''Black Panther'' кино ашиг орлогоороо тэргүүлж байна


Марвел компанийн бүтээсэн супер хүчит Т'Чалла баатрын тухай өгүүлэх ''Хар Ирвэс'' кино ердөө гурван өдрийн дотор 192 сая долларын ашиг орлого олжээ.

2016 онд гарсан ''Deadpool'' киноны 152,1 сая долларын амжилтыг эвдэж, гарсан долоо хоногтоо хамгийн өндөр ашиг олсон киногоор шалгараад буй юм. АНУ-ын улсаас 192 сая долларын ашиг олсон бол дэлхийн бусад улсуудаас 170 сая долларын ашиг олжээ.

Риан Куглерын найруулсан уг кинонд эцгийнхээ үхлийн дараа Африкийн Ваканда тосгонд хаан ширээ залгамжлахаар ирж буй Т'Чаллагийн адал явдлын тухай өгүүлнэ. Хар Ирвэс кинонд алдарт сагсан бөмбөгийн тамирчин Майкл Жордан дүр бүтээсэн байна. Мөн Мартин Фриман, Энди Сэркис, Форест Витакер нар хамтран тогложээ.

С.Тэргэл

Эх сурвалж: Zuv.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.