Сар шинээр улсын хэмжээнд 630 хүүхэд мэндэлжээ


Эрүүл мэндийн яам болон харьяа 16 байгууллага, нийслэлийн Эрүүл мэндийн газар энэ сарын 15-наас өчигдрийг хүртэл эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн, шуурхай үзүүлжээ.

Мөн улсын хэмжээнд төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, түргэн тусламжийн төв 24 цагаар үйл ажиллагаа явуулж, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Шүд эрүү нүүрний төв баярын өдрүүдэд 10:00-16:00 цаг хүртэл ажилласан байна.

Сар шинийн баярын үеэр улсын хэмжээнд яаралтай түргэн тусламжаар 12878, амбулториор 9783 дуудлага хүлээн авчээ. Үүнээс хүүхдийн 2467, насанд хүрэгсдийн 2528, осол гэмтлийн 883, архины хордлого 487, төрөх 630, бусад 3355 дуудлага авч үйлчилжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.