Хүн сексэд дур тавихгүй өнгөрнө гэж байдаггүй...+18


Секс бол спортын олон төрлүүдийн нэг л гэсэн үг. Харин охид сексийг хайр сэтгэлийн илдэрхийлэл гэсэн утгаар нь илүү ойр хүлээж авдаг. Хамгийн гол нь чиний найз хөвгүүний эрхтэн том биш бас жижиг ч биш харин хайртай зүйл байх ёстой. Тэгээд ч хэмжээ тийм ч чухал зүйл биш юм. Харин чамд сонирхуулж хэлэхэд эрэгтэй хүний эрхтэн дундажаар 18 см байдаг.

Яагаад найз охид маань миний хэнд ч битгий хэлээрэй гэсэн сексийн нууцыг маань бусдад хэлчихдэг юм бол?

Яагаад гэвэл сексийн тухай сэдэв үргэлж тэргүүн эгнээнд байж ирсэн. Нараагийн үсний засалт, Чимгээгийн шинэ даашинз, Одноогийн шинэ найз хөвгүүнээс ч илүү сонирхолтой учраас бас халуухан сэдэв учраас л тэр. Иймээс л чиний нууц хов зөөгчдөд аз завшаантай зүйл болчихдог байна. Сексийн буюу зөвхөн өөрт чинь л хамаатай асуудлыг хэнд ч бүү дэлгэ. Зөвхөн өөрөө өөртөө хадгал. Өнөөдөр чи найзалж байгаад маргааш салахад тэр чиний бүх нууцын тухай дараагийн найз охиндоо ярих тул хувийн шинж чанартай асуудлаа өөртөө үлдээж бай.

Хэдэн настайдаа сексийн харьцаанд орж болох вэ?

Энэ асуултанд хэн ч хариулт өгч чадахгүй зөвхөн чи хэзээ гэдгийг шийдэх болно. Мэдээж 18-аас дээш нас хамгийн тохиромжтой. Учир нь ийм насны охид бие даасан үүсч болох хариуцлагыг үүрч чадах чадвартай бас сэтгэл зүйн бэлтгэлтэй байж чаддаг. Тэгээд ч зарим охид хэдийн эцэг эхийнхээ гараас гарчихсан байдаг шүү дээ. Мэдээж бэлгэвч худалдаж авахад иргэний үнэмлэх бас эцэг эхийн зөвшөөрөл шаардахгүй. Yнэхээр л чи найз хөвгүүндээ маш их хайртай бол сексийн харьцаанд орж болно. Мөн сексийн харьцаанаас үүсч болох асуудлууд “ жирэмслэлт, өвчлөлт” –ын тухай хангалттай мэдлэгтэй байх ёстой. Нэгэнт хийгээд өнгөрсөн алдааг засч болохгүй тул хожим харамсах зүйл гаргахгүйн тулд сексийн харьцаанд бэлэн байгаа эсэхээ сайтар тунгааж найз хөвгүүнээ хэн болохыг бодоорой.

Яагаад тэр сексийн дараа унтдаг юм бэ?

Эр хүний гормоны хэрэг. Дур тавилтын дараа организм болон мэдрэлийн систем амрахыг хүсдэг. Иймээс ч унтах хүсэл төрдөг. Мөн тэр их ядарсны шинж. Тэр чадсан бас сэтгэл хангалуун байна одоо харин тайвширч амрахыг хүсч байна гэдгийг ойлго. Мэдээж чи одоо аз жаргалаасаа холдохыг хүсэхгүй байгаа. Иймээс өөрийгөө зугаацуул. Чихэвчний хөгжим сонс. Хайртынхаа цамцыг өмсөж үзсэн ч болно.

Сексийн сэдвээр юу ярих вэ?

Хамгийн яриа охид хүртэл энэ талаар яриа үүсгэхээс ичдэг. Хэргийн учир нь биднийг бага байхаас минь л ээжүүд маань даруу төлөв байхыг сургаж ирсэн нь ичихэд хүргэдэг. Гэвч чи энэ сэдвээр ярилцаж чаддаг байх ёстой. Нэгэнт та хоёр сексийн харьцаанд орж харьцаагаа улам бэхжүүлж нээлттэй харьцаж байгаагаас хойш энэ тухай ярилцдаг байх ёстой. Юу чамд таалагдахгүй бас таалагддаг тухай, яавал аятайхан бас тааламжтай байх гээд зайлшгүй ярих ёстой зүйл их байна шүү дээ. Мөн хамгаалах хэрэгслүүдийн тухай алийг нь хэрэглэвэл зохих эсэхээ ярилцахаа ч мартаж болохгүй.

Дур тавилтаар хэр хэмжээний үрийн шингэн ялгардаг вэ?

Найз охидынхоо яриаг сонсоод чиний санаанд усан оргилуур л орох биз. Гэвч энэ эндүү бодол. Yнэн хэрэгтээ үрийн шингэн ердөө 3-5мл л гардаг. Энэ үйл явцыг эякуляция гэдэг. Энэ үгийг сана. Дур тавилт бол өөр зүйл. Дур тавилт бол хамгийн дээд мэдэрхүйн сайхан мэдрэмж бөгөөд дараа нь унтах хүсэл төрүүлэгч юм. Дур тавилт нь эякуляциягүй явагдаж болдог. Мэдээж ихэнх тохиолдолд энэ хоёр процесс нь зэрэг явагддаг. Яагаад хөвгүүдийн толгойд зөвхөн сексийн тухай бодол эргэлдэж байдаг юм? Яагаад гэвэл чи сайхан романтик хайрыг мөрөөддөг шиг л байхгүй юу. Yнэндээ нас биед хүрсэн том болсон хөвгүүдийн сонирхолыг секс яалт ч үгүй үргэлж татаж байдаг. Тэд 5-р ангиасаа л бусдыг элэглэн дооглож далдуур шоолж байсаар том болох тусам энэхүү тоглоом шоглоом нь бодит туршлага болж ирдэг. Тэд том болох хэрээр өөрсдийн бодлоо ажил хэрэг болгож амталж үзэхийг илүүд үзэж сексийн тухай бүгдийг мэдэж эзэмшиж авахыг хичээдэг.

Эх сурвалж: Zone.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.