Дуучин С.Гантогоо : Баярмаа надад таалагддаг гэхдээ...


Яг түүн шиг шоунд оролцож Монголчууддаа өөрийгөө таниулаад авсан дуучин С.Гантогоо амьдралдаа ганц л эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан гэдэг. Өдийг хүртэл ганц бие яваа сайхан залуу Гантогоог шоуны дараанаас хараандаа авсан охид бүсгүйчүүд тоогоо алдсан гэхэд хилсдэхгүй

Ойрын 2-3н жилдээ гэр бүл зохиох бодолгүй байгаа гэх тэрээр өөртөө таалагддаг охид бүсгүйчүүдийн талаар нэгэн нэвтрүүлгийн үеэр ийн дурджээ

Хөтлөгч түүнээс "Чамд ямар эмэгтэй хүн таалагддаг вэ? Сэтгэл чухал уу? Бие физиологи хардаг уу? Жишээ нь сүүлийн үед зураг нь сошиалд тархаад байгаа Баярмаа гэх бүсгүйн бие чамд таалагддаг уу? хэмээн асуухад дуучин залуу "Мэдээж харалгүй яахав. Хардаггүй хүн байдаг юм уу. Эхлээд нүдээрээ л харна ш дээ. Надад таалагддаг. Гэхдээ бусад нь ч таалагддаг. Мэдээж тэд нар харахад гоё фитнесс, түүнийг хөгжүүлэх гэж тэр хүн маш их хичээсэн байна. Гоё харагдаж байна, гайхалтай харагдаж байна. Сайхан хүүхэн өнгөрөхөд харцаа нуухгүй өнгөрдөг хүн байна ш дээ. Сайхны өмнө харц буруугүй гэж нэг үг байна. Харахгүй гээд яах юм? Зан чанарын хувьд надад даруухан тэгсэн мөртлөө хошин шогийн мэдрэмжтэй, хааяа тоглочиход буруугаар ойлгоод байдаггүй цэвэрхэн охид бүсгүйчүүд үнэхээр их таалагддаг. Дургүй эмэгтэйчүүдээ бол хэлмээргүй байна. Би хэзээ ч Солонгос хүнтэй суухгүй. Улаанбаатарын гудамжаар ямар хөөрхөн охидууд алхаж байдаг гээч " хэмээсэн байна

 

Эх сурвалж : ZONE.MN

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.