МАЛЧДАД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ


Говь-Алтай аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлж тогтож хүйтний эрч эрс нэмэгдсэнээр мал өвөлжилтөнд ихээхэн хүндрэл учирсан тул аймгийн Төрийн банкны салбараас уриалга гарган малчдад туслах хандивын аяныг нэг сарын хугацаатай өрнүүлэн ажиллаж дүнгээ гаргалаа.
Аяны хүрээнд аймгийн төвийн болон сумдын 80 байгууллагын ажилтан албан хаагчдаас нийтдээ 15 сая төгрөгийн мөнгөн тусламж, 6 сая төгрөгийн үнэ бүхий бод, бог малын нэмнээ, бээлий, лаа, шүдэнз, дулаан хувцас, сүү зэрэг эд материалын тусламж үзүүлсэн байна.
Арван таван сая төгрөгөөр 2000 боодол өвс авч өвөлжилт хүндэрсэн Баян-уул, Жаргалан, Есөнбулаг, Хөхморьт, Шарга, Тайшир, Төгрөг, Халиун зэрэг найман сумын малчдад эд материалын тусламжийн хамт хүргэхээр тухайн сумдын удирдлагуудад өнөөдөр гардуулж өглөө.
Ш.Цоодол

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.