Менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж байна


Нийслэлийн хэмжээнд Менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэд, эцэг эх, асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг хүргэж байна.

Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц, зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.

Уг халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Бүх насны хүн өвчлөх боловч тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байх ба нууц үеийн хугацаа нь 3-10 хоног.

Та дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай. Үүнд:

  • Гэнэт 39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
  • Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
  • Олон удаа бөөлжих
  • Хоолонд дургүй болох, ядарч сульдах
  • Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
  • Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх
  • Татах
  • Биеэр цусархаг тууралт гарах зэргийн аль нэг нь илэрсэн тохиолдолд ЯАРАЛТАЙ эмнэлэгт хандана уу.

Менингококкт халдвараас хэрхэн сэргийлэх сэргийлэх вэ?

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6