Өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад нэмнээ хандивлав


Олон улсын Сороптомист байгууллагын “Улаанбаатар“ клубын хамт олон малчдад туслах “Нэмнээ“ аяныг өрнүүлэн нийт 310 ширхэг нэмнээг бэлтгэн өнөөдөр ОБЕГ-т хүлээлгэн өглөө.

Тус илгээмжийг Олон улсын Сороптомист байгууллагын Баруун, Өмнөд, Номхон далайн бүсийн Монголын Үндэсний төлөөлөгч Ж.Долгормаа, “Улаанбаатар” клубын ерөнхийлөгч Г.Чимгээ болон нарийн бичгийн дарга Б.Бундхорол нарын төлөөлөл гардуулан өгсөн юм.

Малын нэмнээг өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад хүргэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээллийг түгээх

twitter share 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.