ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРТ НЭМЭЛТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АЖИЛЛУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ


Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн удирдлагууд өнөөдөр 21 аймгийн Автотээврийн төвтэй цахим хурал хийж, үүрэг даалгавар өглөө.

Хурлаар сар шинийн баяртай холбоотойгоор автотээврийн төвүүд байнгын бэлэн байдалд ажиллах, хариуцлагатай жижүүр томилох, иргэдийг ая тухтай зорчих боломжийг хангах үүднээс хот хоорондын зорчигч тээвэрт нэмэлтээр тээврийн хэрэгсэл ажиллуулах зэргийг орон нутгийн Автотээврийн төвийн удирдлагуудад үүрэг болголоо. Мөн сар шинийн өдрүүдэд цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, орон нутгийн замд улсын байцаагчид болон тээвэр зохицуулагч нар байнгын хяналт тавих зэрэг асуудлыг хэлэлцэх үүрэг өгсөн юм.

Мөн баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг аймаг бүрт зохион байгуулах, техникийн хяналтын төвийн инженер техникийн ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахиж мөрдөхийг үүрэгдэв.

Мэдээллийг түгээх

twitter share 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.