Дуучин Ану: Хувийн эмнэлгүүд намайг төрүүлж чадахгүй гээд авахаас төвөгшөөсөн


Дуучин Ану шинэ оны өмнөхөн "Алдарт эх" болж ихэр хүүхдүүдээ өлгийдөн авсан баярт мэдээг дуулгаад байсан билээ. Үргэлжид гоо сайхнаа хадгалан үзэсгэлэнтэй хэвээр байдаг тэрээр бага охиноо таван сартай байхад нь анх жирэмсэн болсноо мэдсэн ажээ.

Гурван удаа ойрхон кесаров хагалгаагаар төрсөн түүнд эмч нь дахин төрөхөд эрсдэл ихтэй тухай дуулгасан хэдий ч тэрээр үүнийг үл ажран хүүхдүүдээ гаргахаар шийдсэн гэдэг. Тэрээр ихэр хүүхдүүдээ тээж байх явцдаа ямар нэг байдлаар зовиургүй эрсдэлгүй байсан бөгөөд зориглон шийдсэн энэхүү шийдвэртээ бат зогссондоо туйлын баяртай байгаагаа ч илэрхийлээд авчээ.

Түүнийг хувийн эмнэлгүүд төрүүлж чадахгүй хэмээн эмнэлэгтээ авахаас төвөгшөөж байсан гэнэ. Эмч нар түүнийг "жирэмсний дөрвөн сартайгаас эхлэн хэвтрийн дэглэм сахих шаардлагатай" хэмээж байсан ч тэрээр элдэв хүндрэлгүй, төрөн төртлөө телевизийн эфирээр үзэгч олонтойгоо уулзаж байсныг үзэгчид санаж байгаа биз ээ. Эх хүний сэтгэл зүтгэлээр ийнхүү эсэн мэнд амаржсан тэрээр эргээд их ажилдаа ханцуй шамлан оржээ.

Image may contain: 2 people, closeup

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn

Мэдээллийг түгээх

twitter share 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.