АХМАД ХИЛЧИДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Хилийн цэргийн 0245-р ангийн хамт олон өчигдөр ахмад хилчдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ үеэр хил хамгаалах албанд 30 жил ажиллаад гавъяаныхаа амралтанд гарсан Бэлтгэл дэд хурандаа М.Очирын хөдөлмөрийн алдрыг мөн тэмдэглэжээ.
Хөдөлмөрийн алдраа тэмдэглүүлсэн М.Очир нь хил хамгаалах албанд 30 жил ажиллахдаа байлдагчаас аваад дэд хурандаа, отрядын дарга хүртэл дэвшин ажиллажээ. Тэгэхдээ гэр бүлээрээ 11 удаагийн “нүүдэл” хийсэн бөгөөд хамгийн сүүлд Тэс сумын Шар суурийн боомтод ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна.
Тус ангийн хамт олон гавъяаныхаа амралтанд гарсан ахмадуудаа жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай аж. Энэ жилийн хүлээн авалтад 10 гаруй ахмад ажилтан хүрэлцэн ирсэн байна.
Б.Батхүү

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.