АНХНЫ “ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦААЧИН” ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА


Хөвсгөл аймаг бусад аймгаас ялгагах онцлог нь зургаа дахь хошуу мал болсон цаан сүргийг өсгөн үржүүлж өнөөдрийн байдлаар Цагааннуур сумын зүүн баруун тайга нийлээд 2159 цаатай болжээ. Энэ жил сар шинийн босгон дээр анх удаа хамгийн олон цаатай өрхийг тодруулахад оны эцсээр 150 цаа тоолуулсан Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаачин Чулуун овогтой Батбаяр тодорсон бол сар шинийн босгон дээр “Улсын тэргүүний цаачин” цол хүртлээ.

Түүний шагнал “Улсын тэргүүний цаачин” цолны энгэрийн тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, мөнгөн шагналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар нар гардуулан өглөө. Ч.Батбаяр нь 2015 онд сумын аварга цаачин, 2016 онд аймгийн аварга цаачин цол хүртсэн жилээс жилд цаан сүргийнхээ тоог нэмэгдүүлэн, цааныхаа тарга тэвээргийг сайн авахуулахын тулд отор нүүдлийг тогтмол хийдэг ажээ.

Цаа буга ихэрлэх тохиолдол ховор байдаг бөгөөд тэдний хотонд өнгөрсөн жил 3 ихэр хугаш төрсөн байна. Энэ тохиолдлыг цаан сүрэг өсөн нэмэгдэх нь гэж цаатан иргэд ихэд билэгшээж байжээ. Нас гүйцсэн эр цаа бугыг этэр, уналга ачлагын цаа бугыг зарь, эм цаа бугыг мянджиг, төлийг хугаш гэж нэрлэдэг гэнэ.

Тус аймгийн хэмжээнд 1990-ээд оны үед цааны тоо толгой цөөрч 400 гаруй цаатай болж цаа устаж үгүй болох аюулд тулж байсан бол аймаг орон нутаг, төр засгийн зүгээс үндэстний цөөнх болсон цаан сүргийн цусыг ОХУ-ын Кизылээс сэлбэж цаатан иргэдийн амьдрал ахуйд онцгой анхааран ажилласны үр дүнд Хөвсгөлийн цаа 2000 гаруй болж Улсын тэргүүний цаачинтай болжээ.

Б.Гантуяа

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.