БАЯН-ӨЛГИЙД ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ


Баян-Өлгий аймагт дизель түлшний дундаж үнэ өнгөрсөн оны сүүлийн үеийнхтэй харьцуулахад 141 төгрөгөөр нэмэгдэн 1891 төгрөгт хүрээд байна.

Аймгийн Статистикийн хэлтсийн судалгаанаас харахад өнгөрсөн нэг жилийн хугацаанд дизель түлшний үнэ 241 төгрөгөөр өсчээ. Үнийн өсөлтөд дизель түлшний хилийн үнэ тонн тутамд 45 ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлж байгааг импортлогчид хэлж байна.

Алслагдсан Баян-Өлгий аймгийн хувьд гурилаас авахуулаад өргөн хэрэглээний ихэнх барааг нийслэл Улаанбаатар хотоос зөөдөг. Иймд түлшний үнийг дагаж гурилын үнэ нэг килограмм тутамд 40 төгрөгөөр, нүүрсний үнэ тонн тутамд 10 мянган төгрөгөөр тус тус өсчээ.

Шатахууны үнэ, тээврийн зардал нэмэгдэж байгаатай холбогдуулан цаашид өргөн хэрэглээний барааны үнэ өсөх хандлагатай байгааг албаны хүмүүс онцолж байна.

Харин А-80, АИ-92 маркийн бензиний дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад тус бүр 83 төгрөгөөр нэмэгдээд байна.


Ө.Нурболат

Мэдээллийг түгээх

twitter share 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.