ОЛОН ХОТЫН АНХДУГААР ТЭМЦЭЭНД СЭЛЭНГИЙН ТАМИРЧИД АВАРГАЛЛАА


Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд "Ирээдүйн одод-2018" жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын анхдугаар тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.
21 аймаг 9 дүүрэг болон БНХАУ, ОХУ-ын нийт 1000 гаруй тамирчид оролцсон энэ удаагийн тэмцээн өргөн хүрээтэй олон тамирчдыг хамруулж чадсан нь жүдо бөхийн спорт хэрхэн хөгжин дэвжиж буйг харууллаа хэмээн зохион байгуулагчид хэлж байв.
Энэхүү жүдо бөхийн өсвөр үеийн олон хотын анхдугаар тэмцээнд Сэлэнгэ аймгийн тамирчид амжилттай оролцож, эрэгтэй, эмэгтэй баг тус бүр багаараа тэргүүн байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Харин Сэлэнгэ аймгийн жүдо бөхийн “Шинэбадрах” дэвжээний эрэгтэй баг тамирчид гутгаар байр, эмэгтэй баг тамирчид тэргүүн байрт шалгарч цомын эзэд болжээ. Тус тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Монголын жүдо бөхийн холбоо, Сэлэнгэ аймгийн биеийн тамир спортын газар, Сүхбаатар сумын ЕБ-ийн 1, 2-р сургууль, Спорт сургууль, “Шинэбадрах” ХХК-ийн Сэлэнгэ зочид буудал, ИХО рестораны хамт олон хамтран зохион байгуулсан байна.
Ч.Отгонцэцэг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.