“САЙН ЖОЛООЧ ”АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээс санаачлан тус суманд үйл ажиллагаа явуулдаг авто сургуулиудтай хамтран “Сайн жолооч” арга хэмжээг өчигдөр буюу 12-ны өдөр зохион байгуулсан байна.
“Сайн жолооч ”арга хэмжээ нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагджээ. Энэхүү үйл ажиллагаагаараа дамжуулан зам тээврийн осол хэрэг, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог татан оролцуулж, нэмэгдүүлэх ажлыг хийсэн байна. “Сайн жолооч” арга хэмжээний үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, замын хөдөлгөөнд соёлтой оролцсон иргэн иргэдийг сонгон шалгаруулсан байна. Энд жолооч Г.Мөнхсүх шалгарч гарын бэлэг гардан авчээ. Мөн энэхүү ажлын хүрээнд Мандал суманд таксины үйлчилгээ эрхэлж буй жолооч нарын дунд “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн мэдлэгийг сорих асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон жолооч Б.Баясгаланд “Талархал”, гарын бэлгийн хамт гардуулан өгсөн байна.
Ч.Отгонцэцэг

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6