Н.Цэрэнбат сайдын балаг дагуулсан тушаал


Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх албаа хүлээж авсныхаа дараахан “Монголын төр аж ахуй эрхлэгчдийг дарамталж болохгүй. Нэмэр болдоггүй юм гэхэд нэрмээс битгий бол” хэмээн шийдэмгий хэлж байлаа. Түүнийг нь ч аж ахуй эрхлэгчид дуу нэгтэй алга ташин хүлээж авсан цаг саяхан. Гэвч энэ үгийг БОАЖ-ийн сайд үл тоож байна. Харин ч авилга хээл хахуул үнэртсэн тушаал шийдвэр гаргаж, аж ахуй эрхлэгчдийн бизнесийг булаан авах алхмуудыг яаран гаргасаар байна. 2018 онд гадаадын анчдад тусгай зөвшөөрлөөр зарим ан, амьтан агнуулах тушаал гаргахдаа Амьтны тухай хууль, Засгийн газрын 93, 155-р тогтоол болон бусад хууль тогтоомжуудыг үндэслэн ШУ-ны байгууллагуудын хийсэн ан амьтны тооллого, судалгааг иш үндэс болгохын оронд ан агнуурын үйл ажиллагаа огт мэдэхгүй байгаль хамгаалах үйл хэрэгт нэг ч мөнгө зарцуулж үзээгүй найз нөхөд, танил талынхаа хүсэлтийг биелүүлсэн гэхэд хилсдэхгүй байна.

Агнуурын нөөцгүй газар 2 толгой угалз агнуулахаар тушаасан нь өөр сумын нутаг юм уу ТХГ-аас хулгайгаар агна гэсэнтэй адил юм. Мөн агнуур хийх бүс нутаггүй газарт угалз агнуул гэж тушаажээ. Ийм шийдвэрээс нь авилга хээл хахууль үнэртэж байгаа юм. Монгол улсад Засгийн газрын 93-р тогтоолын дагуу 65 орчим ан амьтан хамгаалах нутгийн иргэдийн оролцоотой нөхөрлөлүүд байгуулагдан ажиллаж байна. Эдгээр нөхөрлөлүүдийн идэвхитэй үйл ажиллагааны үр дүнд ан амьтны тоо толгой байнга өсөж ирлээ. Нөхөрлөлүүд хариуцсан нутаг дэвсгэртээ ангийн тооллого үнэлгээг сар тутам хийхийн зэрэгцээ хөндлөнгийн үнэлгээний компаниар нарийвчилсан агнуур зохион байгуулалт болон агнуурын бүс нутагт хэрэгжүүлэх менежментийн төлөвлөгөөг гаргуулан амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Ан амьтны тоо толгой өсөхийн зэрэгцээ тодорхой тооны ан амьтан байгалийн жамаараа өтөлж үхэж үрэгддэг. Эдгээр амьтдаас цөөн тооны анг гадаадын анчдаар агнуулж, орсон орлогыг нь агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Н.цэрэнбат сайд нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн байгалийн нөөцийн хамтын мененжментийн тогтолцоог яаж сөнөөх талаар толгой гашилгаж сууна. Энэхүү шуналд автсаншулмасын санаагаа хэрэгжүүлж эхлэхийн тулд А370 тоот тушаал гаргажээ. Нөхөрлөлүүд агнуурын бүс нутгийн мененежмент хариуцагч нарт тусгай зөвшөөрлөөр ан агнуулах зөвшөөрөл олгосон дүр үзүүлээд та нарт хувиарлаагүй заримыг нь миний хүмүүст өг, эсхүл нэг угалзны 25000 доллар өг. Та нарын нэрийг ашиглаж гэрээ л хийх ёстой гэж сууна.

Ан амьтан хамгаалж өсгөж байгаа 65 нөхөрлөл 25 зуучлагч санхүүжүүлэгч байгууллагуудын 50000 гаруй хүмүүсийн бүтээж босгосон бүхнийг сөнөөгөөд спорт агнуурын аялал жуулчлалын бизнес 100 хувь минийх боллоо гэж Цэрэнбат удахгүй цээжээ дэлдэх вий дээ.    

МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ҮНДЭСНИЙ V ЧУУЛГАН-ы тэмдэглэлээс...

Мэдээллийг түгээх

twitter share 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.