Зуун айлын захыг Налайх руу нүүлгэх үү


Зуун айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулсан билээ. Уг ажлын хэсгийнхэн Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Энэ хүрээнд ажлын хэсгийнхэн Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн удирдлагуудтай уулзжээ. Ажлын хэсгийн 12 гишүүн уг паркийн нутаг дэвсгэр, үйл ажиллагаатай танилцаж 100 айлын захыг нүүлгэн шилжүүлэх боломжтой талаар ярилцсан байна.

Ажлын хэсгийнхэн Зуун айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлан, санал боловсруулах бөгөөд энэ оны гуравдугаар улиралд багтаан уг захыг нүүлгэхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: Eagle.mn

Мэдээллийг түгээх

twitter share 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.