АНУ-ын Элчин сайдын мэндчилгээ хятадуудын уурыг барав


Бээжинд суугаа АНУ-ын Элчин сайдын Хятадын ард түмэнд илгээсэн Цагаан сарын мэндчилгээ цахим сүлжээнд хэл ам тарьж, олон хүний дургүйцлийг төрүүлжээ.

Хятад дахь АНУ-ын Элчин сайд Терри Бранстад гэргийнхээ хамтаар Хятадын твиттер гэгддэг Вэйбо цахим сүлжээнд тавьсан нохой жилийн видео мэндчилгээнд нохдоо хажуудаа авчирч, англи, мандарин хэлээр “АНУ-ын Элчин сайд миний бие өөрийнхөө болон гэр бүлийнхээ өмнөөс та бүхэнд нохой жилийн баярын мэнд дэвшүүлье” хэмээн мэндчилсэн байна.

Хэдийгээр АНУ-ын Элчин сайд Азийн ард түмний шинэ жилийн баярт зориулж нөхөрсөг мэндчилгээ илгээсэн боловч тэр нь иргэдийг баярлуулах биш харин хилэгнүүлж орхисон гэнэ.

АНУ-ын Элчин сайдын мэндчилгээнд нэгэн хэрэглэгч “Америк сэтгүүлчид та бүхэн манай Үнэт цаасны зохицуулах хорооноос зах зээл яагаад тогтворгүйтээд байгааг асуугаад өгөхгүй юу?” гэсэн коммент бичсэн нь 3000 лайк авсан байна.

АНУ-ын хөрөнгийн зах зээлд өнгөрсөн долоо хоногт савлагаа үүссэнээс Азийн үнэт цаасны зах зээл тогтворгүйтэж эхэлсэн. Энэ явдлын дараа Бээжинд суугаа Элчин сайд мэндчилгээ дэвшүүлсэн нь дайран дээр нь давс нэмсэн хэрэг болсон ажээ.

Эх сурвалж: News.mn

Мэдээллийг түгээх

twitter share 0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.