ТӨРӨӨД ДӨНГӨЖ НЭГ ХОНОСОН НЯРАЙГ ГЯЛГАР УУТАНД ХИЙГЭЭД ХАЯСАН БҮСГҮЙГ ОЛЖЭЭ


Хүний амьдралын утга учир, баяр хөөр нь үр хүүхэд байдаг. Тэгвэл төрүүлсэн үрээ өвлийн хүйтнээр хогийн саванд хаясан харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарсан байна

Тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хогийн саванд нярай хүүхдийг давхар өлгийгөөр өлгийдөн, гялгар уутанд хийж хаясныг эмнэлгийн асрагч нар хогоо асгаж явахдаа олж, амийг нь аварчээ. Хаягдсан хүүхэд төрөөд дөнгөж нэг хоносон байжээ. Хүүг яаралтай Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн, шаардлагатай эмчилгээг хийсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн сайн байгааг албаны эх сурвалж өгсөн юм. Хаягдсан хүүгийн ээж 22 настай эмэгтэйг олсон бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.anews.mn/cache_footer.php on line 6